Түгээмэл асуултууд
Хэрэглэгчдийн байнга асуудаг асуултуудын хариулт

Ерөнхий
Bidnii Network гэж юу вэ?

Bidnii Network бол Монголын game server hosting үйлчилгээ юм. Minecraft, Rust, CS2, Palworld зэрэг 20+ тоглоомын dedicated server-ийг хялбар, хурдан ажиллуулах боломжийг олгоно.
Ямар тоглоомуудыг дэмждэг вэ?

Minecraft Java/Bedrock, Rust, CS2, Palworld, Valheim, ARK, Terraria, 7 Days to Die, Garry's Mod, Satisfactory, Project Zomboid, Enshrouded, Conan Exiles, TF2, Left 4 Dead 2 зэрэг 20+ тоглоом.
Сервер хэр хурдан бэлэн болдог вэ?

Wallet-ээр төлвөл автоматаар 60 секундэд үүснэ. QPay/Дансаар төлвөл админ 5-30 минутад баталгаажуулна.

Төлбөр
Хэрхэн төлбөр хийх вэ?

Dashboard-аас Wallet руу QPay, банкны шилжүүлгээр цэнэглэж болно. Мөн Gift Card эсвэл промо код ашиглаж болно.
Gift Card хэрхэн ашиглах вэ?

Захиалга хийхдээ промо код оруулах хэсэгт Gift Card кодоо оруулна уу. Мөн Dashboard-ын Gift Card хуудаснаас шууд идэвхжүүлж болно.
Буцаан олголт авч болох уу?

Захиалга баталгаажаагүй бол буцаан олголт авч болно. Баталгаажсан бол тусламж хүсэлт (ticket) илгээнэ үү.

Сервер
Серверийн файлд хэрхэн хандах вэ?

Dashboard → Panel руу товч дарж Pterodactyl Panel руу очно. Тэндээс файл менежер, консол, тохиргоо бүгдэд хандах боломжтой.
Mod, plugin суулгаж болох уу?

Тийм! Panel-ийн файл менежерээр mod, plugin файлуудаа upload хийнэ үү. Minecraft-д Paper, Forge, Fabric; Rust-д Oxide; CS2-д SourceMod гэх мэт.
Backup хэрхэн авах вэ?

Panel дотор Backups хэсэгт ороод шинэ backup үүсгэнэ. Мөн Dashboard-аас backup товч дарж болно.

Аюулгүй байдал
DDoS хамгаалалт бий юу?

Тийм! Бүх сервер Cloudflare DDoS Protection-ийн ард байрладаг тул DDoS халдлагаас хамгаалагдсан.
Нууц үгээ мартсан бол яах вэ?

Login хуудаснаас "Нууц үг мартсан" дарж email хаягаа оруулна уу. Нууц үг сэргээх холбоос явуулна.