Үйлчилгээний нөхцөл

Сервер худалдан авахаас өмнө уншиж танилцана уу. Сервер захиалснаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1 Төлбөр ба буцаалт

Үйлчилгээ QPay болон банкаар урьдчилан төлдөг. Манай талын онцгой техникийн гэмтлээс бусад тохиолдолд төлсөн төлбөр буцаагдахгүй. Сервер ямар нэг шалтгаанаар унасан хугацааг түрээсийн хугацаанд автоматаар нэмж нөхнө.

2 Хугацаа сунгах ба өгөгдөл устгах

Хугацаа дуусахаас өмнө сануулга илгээнэ. Сунгаагүй бол сервер түр зогсоно. Түр зогссоноос хойш 7 хоногийн дотор сунгахгүй бол серверийн бүх өгөгдөл бүрмөсөн устгагдана.

3 Хориглох зүйл

Дараах зорилгоор ашиглахыг хатуу хориглоно: DDoS болон бусад халдлага, вирус/фишинг тараах, хулгайлагдсан буюу зохиогчийн эрх зөрчсөн контент байршуулах, спам, залилан, хууль бус аливаа үйл ажиллагаа. Зөрчсөн тохиолдолд серверийг урьдчилан мэдэгдэлгүй зогсоох буюу цуцлах эрхтэй, төлбөр буцаагдахгүй.

4 Хэрэглэгчийн хариуцлага

Серверийнхээ агуулга, суулгасан скрипт/plugin, тоглогчдын үйлдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. Нэвтрэх нууц үг, эрхээ хамгаалах үүрэгтэй.

5 Өгөгдлийн нөөцлөлт

Хэрэглэгч өөрийн чухал өгөгдлийг тогтмол нөөцлөх хариуцлагатай. Гэнэтийн техникийн шалтгаанаар өгөгдөл алдагдсан тохиолдолд үйлчилгээ хариуцлага хүлээхгүй.

6 AI туслах

AI туслах серверийн тохиргоо/скриптийг автоматаар хийж болно. AI-аар хийсэн өөрчлөлтийн үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна. AI-ийн зөвлөгөө эсвэл үйлдэл алдаатай байж болзошгүйг анхаарна уу.

7 Нууцлал

Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг (и-мэйл, серверийн тохиргоо, төлбөрийн бүртгэл) цуглуулж хадгална. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарахгүй, хууль ёсны шаардлагаас бусад тохиолдолд задлахгүй.

8 Хүртээмж ба хариуцлага

Бид тасралтгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэнэ. Гэвч гэнэтийн техник/сүлжээний доголдол гарч болзошгүй бөгөөд ийм тохиолдолд манай хариуцлага нь тухайн доголдсон хугацааны түрээсийн нөхөн олговроор хязгаарлагдана.

9 Нөхцөл өөрчлөх

Үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.

← Бүртгэл рүү буцах